Good Workplace Awards – 2025 нь Монгол Улсын хэмжээнд ажил олгогч байгууллагуудын ажлын орчин, хүний нөөцийн бодлого, ажилтны хөгжлийг дэмжих шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүндээ ээлтэй байгууллагуудыг тодруулах үндэсний хэмжээний арга хэмжээ юм.

Энэхүү шалгаруулалтын зорилго нь байгууллагын ажилтны эрүүл мэнд, сэтгэл ханамж, карьерын хөгжил, сургалт, инновацийг дэмжсэн практикийг үнэлэх, хүний нөөцийн салбарын манлайлагч, судлаач, менежерүүдийг онцлон урамшуулах, байгууллагуудыг тэгш боломжтой өрсөлдөөнд оруулах, шилдэг туршлагыг түгээхэд оршино.

Хоёр. Оролцогчдын ангилал:

Байгууллагын цар хүрээнээс хамааран дараах байдлаар ангилна:

  • Том аж ахуй нэгжүүд
  • Жижиг, дунд аж ахуй нэгжүүд
  • Тэгш хамрах бодлого хэрэгжүүлэгч шилдэг ажил олгогч - Diversity & Inclusivity
  • Карьерын хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч - Career Development
  • Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч - Family Supportive
  • Залуучуудад ээлтэй шилдэг ажил олгогч - Best for Youth
  • Шилдэг соёл бүхий ажил олгогч - Best Culture
  • Сургалт хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч - Best Training
  • Инновацилаг менежментээр манлайлагч - Innovative Management
  • Хүний нөөцийн бодлогоор манлайлагч - Leadership in HR Policy
  • Ажил олгогчийн шилдэг брэнд - Employer Branding
  • Хүний нөөцийн дижитал шилжилтийг амжилттай нэвтрүүлсэн - Employer with Successful Digital HR Transformation
  • Шилдэг дадлагажигч хөтөлбөр хэрэгжүүлэгч - Best Employer for Internship Programs
  • Тогтвортой ажлын байр бий болгогч - Best Employer for Creating Sustainable Jobs
  • Байгаль орчин, нийгэм, засаглалын хариуцлагатай ажил олгогч - Best ESG Employer
  • Хүн төвт удирдлага - PEOPLE FOCUSED CEO
  • Манлайлагч хүний нөөцийн судлаач - Best HR Science Research
  • Манлайлагч хүний нөөцийн удирдлага - Best HR Leader
  • Манлайлагч хүний нөөцийн баг - Best HR Team
  • Манлайлагч хүний нөөцийн менежер - Best HR Manager
  • Манлайлагч хүний нөөцийн ажилтан - Best HR Officer

1-Р ҮЕ ШАТ – Материал хүлээж авах
2-Р ҮЕ ШАТ – Шалгуур үзүүлэлтээр үнэлэх
3-Р ҮЕ ШАТ – Эцсийн үнэлгээ ба шилдгүүдийг тодруулах

5.1 Байгууллагын ерөнхий танилцуулга

Үйл ажиллагааны чиглэл, ажилтны тоо, бүтэц гэх мэт

5.2 Сонгосон номинаци тус бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл, нотолгоо баримт

  • Хүний нөөцийн бодлого, журам, тайлан, судалгаа
  • Хэрэгжилтийн үр дүн, тоон мэдээлэл
  • Зураг болон бичлэгийн материалуудыг файл дотор линк хэлбэрээр хавсаргана. (Хугацаатай линк хавсаргархгүй байх)

5.3 Материал (PowerPoint/PDF)

Оролцогч байгууллагууд албан ёсны загварыг Zangia.mn платформын “Good Workplace Awards – 2025” хэсгээс татаж авч бөглөнө.

5.3 Материал хүлэээн авах

Бүх материалыг Zangia.mn платформын “Good Workplace Awards – 2025” хэсэг рүү дамжин 2025 оны 11 дүгээр сарын 30 ны дотор цахимаар илгээнэ үү.

  • Стратегийн уялдаа ба бодлогын бодит хэрэгжилт
  • Үр дүн, нөлөөллийн тодорхой байдал
  • Инноваци ба бүтээлч санаачилга
  • Ажилтны сэтгэл ханамж ба оролцоо
  • Тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн байдал

Долоо. Шагнал гардуулах ёслол

“Good Workplace Awards – 2025”-ын шилдгүүдийг “Хүний нөөцийн салбарын шинэ жил”-ийн арга хэмжээ дээр тодруулж, шагналыг гардуулна.