Good Workplace Awards 2026

Good Workplace Awards – 2026 нь Монгол Улсын хэмжээнд ажил олгогч байгууллагын ажлын орчин, хүний нөхцийн бодлого, ажилтны хөгжлийг дэмжих шилдэг туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хүндээ ээлтэй байгууллагуудыг тодруулах үндэсний хэмжээний арга хэмжээ юм.

Нэг. Зорилго

Энэхүү шалгаруулалтын зорилго нь байгууллагын ажилтны эрүүл мэнд, сэтгэл хангалуун байдал, карьерын хөгжөл, сургалт, инновацийг дэмжсэн практикийг хэмжигдэхүйц үзүүлэлтээр үнэлэх, байгууллагуудыг тэнгэр боломжтой өрсөлдөөнд оруулах, шилдэг туршлагыг түгээхэд оршино.

Хоёр. Оролцогчдын ангилал

Байгууллагын ажилтны тоонд тулгуурлан дараах байдалаар ангилна. Шагнал бүрийг өөрсдийн бүлгийн дотор өрсөлдөж шалгаруулна.

  • Томоохон байгууллага – 101-ээс дээш ажилтантай
  • Жижиг дунд байгууллага – 100-аас бага ажилтантай

Гурав. Шагналын төрөл

Good Workplace Awards – 2026 шалгаруулалтыг дараах 12 төрлөөр зохион байгуулна.

  • Best Workplace Culture – Байгууллагын соёлоор тэргүүлэгч шилдэг ажил олгогч
  • Best Employer Brand – Ажил олгогчийн шилдэг брэнд
  • Best Sustainable Job Creation – Тогтвортой ажлын байр бий болгогч шилдэг ажил олгогч
  • Best Internship Program – Дадлагын шилдэг хөтөлбөртэй ажил олгогч
  • Best Youth-Friendly Workplace – Залуучуудад ээлтэй шилдэг ажил олгогч
  • Best Learning & Career Development – Сургалт, карьер хөгжлийг дэмжигч шилдэг ажил олгогч
  • Best ESG Practices – Шилдэг ESG нэвтрүүлэгч ажил олгогч
  • Best Family-Friendly Workplace – Гэр бүлд ээлтэй шилдэг ажил олгогч
  • Best Diversity & Inclusion – Олон талт байдал, тэгш оролцоог дэмжигч шилдэг ажил олгогч
  • Best Employee Wellbeing – Ажилтны сайн сайхан байдлыг дэмжигч шилдэг ажил олгогч
  • Best Flexible Workplace – Уян хатан ажлын орчин бүрдүүлэгч шилдэг ажил олгогч
  • Best AI & Digital HR Transformation – AI болон Хүний нөөцийн дижитал шилжилтийг хэрэгжүүлэгч шилдэг ажил олгогч

Дөрөв. Шалгаруулалтын үе шат

  • 1-р үе шат – Материал хүлээж авах
  • 2-р үе шат – Шалгуур үзүүлэлтээр үнэлэх
  • 3-р үе шат – Эцсийн үнэлгээ ба шилдгүүдийг тодруулах

Тав. Материал ирүүлэх шаардлага

5.1 Байгууллагын ерөнхий танилцуулга (үйл ажиллагааны чиглэл, ажилтны тоо, бүтэц гэх мэт).

5.2 Сонгосон номинаци тус бүрийн дэлгэрэнгүй мэдээлэл, нотолгоо баримт:

  • Хүний нөхцийн бодлого, журам, тайлан, судалгаа
  • Хэрэгжилтийн үр дүн, тоон мэдээлэл (шалгуур үзүүлэлт бүрийн тооцоо)
  • Зураг болон бичлэгийн материалуудыг файл дотор линк хэлбэрээр хавсаргана (хугацаатай линк хавсаргахгүй)

5.3 Материал (PowerPoint/PDF) – оролцогч байгууллагууд албан ёсны загварыг Zangia.mn платформын “Good Workplace Awards – 2026” хэсэгээс татаж авч бөглөнө.

5.4 Материал хүлээж авах хугацаа: 2026 оны 10 сарын 15 – 2026 оны 11 сарын 10. Бүх материалыг Zangia.mn платформын “Good Workplace Awards – 2026” хэсэг рүү дамжуулан цахимаар илгээнэ.

Зургаа. Үнэлгээний шалгуур

Шагнал бүрийг дараах 4 бүрэлдэхүүнээр, 100 оноонд хэмжихэд үнэлнэ. Шагнал бүрийн KPI, томьёо, нотлох баримтын дэлгэрэнгүй жагсаалтыг оролцогчид татаж авах албан ёсны загварт өгнө.

Үнэлгээний бүрэлдэхүүнТомоохон байгууллагаЖижиг байгууллага
Хэмжигдэхүйц үзүүлэлт (KPI) – тоон үр дүн5040
Хэрэгжилт – бодит ажлын тоо, хамрагдалт2530
Бодлого ба стратегийн уялдаа1520
Тогтвортой байдал1010
Нийт100100

Үнэлгээнд дараах зарчим тусна:

  • Стратегийн уялдаа ба бодлогын бодит хэрэгжилт
  • Үр дүн, нөлөөллийн тодорхой байдал (тоон нотлох баримттай)
  • Инноваци ба бүтээлч санаачилга
  • Ажилтны сэтгэл хангалуун байдал ба оролцоо
  • Тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн байдал

Долоо. Шагнал гардуулах ёслол

“Good Workplace Awards – 2026”-ын шилдгүүдийг “2026 оны 12 дугаар сарын 16-ны өдөр MPM Event Hall-д зохиогдох “Хүний нөөцийн салбарын шинэ жил”-ийн арга хэмжээ дээр тодруулж, шагналыг гардуулна.

Холбоо барих

7010-1132

Татах