Logo 1 Logo 2 Logo 3

Good Workplace Awards

Celebrating excellence and innovation in human resources across Mongolia.

Удирдамж үзэх
Хөдөлмөрийн зах зээл дэх хамгийн том платформ Zangia.mn болон Nito.mn нь 4 дахь удаагийн “Good Workplace Awards - 2025” шалгаруулалтаа зарлалаа.
Энэ удаагийн арга хэмжээг “Монголын хүний хөгжлийн консорциум”-тай хамтран зохион байгуулж байгаагаараа онцлог юм.
Good Workplace Awards нь ажил олгогчдын шилдэг туршлагыг нийгэмд түгээн дэлгэрүүлэх, ажилтны эрүүл мэнд, аюулгүй байдал, сэтгэл ханамж, сургалт, карьерын хөгжил, инновацийг дэмжсэн хүндээ ээлтэй байгууллагуудыг тодруулах үндэсний хэмжээний арга хэмжээ юм.
Мөн хүний нөөцийн салбарт бодлого, манлайлал, судалгаагаар ялгарч буй мэргэжилтнүүдийг онцлон урамшуулах зорилготой.

Шагнал гардуулах хугацаа

Материал хүлээн авах

7 Dec 2025

Шүүлтийн дүн

12 Dec 2025

Шагнал гардуулах

17 Dec 2025

Award Categories

Ажил олгогчийн төрөл ( GOOD WORKPLACE AWARDS )

Ажлын байрны орчинд тэгш оролцоо, хүртээмжийг бодитоор хэрэгжүүлж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд болон үндэстний цөөнхөд ижил боломж, нөхцөлийг олгодог шилдэг ажил олгогчдыг тодруулахад оршино. Үнэлгээний зорилго нь эдгээр байгууллагын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, хөдөлмөрийн харилцаанд тэгш оролцоог дэмжих соёлыг хөгжүүлэхэд чиглэнэ.

Үнэлгээний шалгуур


Үнэлгээний шалгуурХувьТайлбар / нотолгооны төрөл
1Хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудын тоо, хувь (%)20%Хөдөлмөрийн гэрээт бүртгэл, ажил эрхлэлтийн тоон мэдээлэл.
2Эмэгтэй ажилтнууд ба хүйсийн тэнцвэр (%)20%HR тайлан, байгууллагын бүтэц, удирдлагын түвшний хүйсийн харьцаа.
3Үндэстний цөөнхөд харьяалагдах ажилтнуудын хувь (%)10%Ажилтны мэдээллийн сан (нэр ус ил гаргахгүйгээр), дотоод бүртгэл
4Бодлого, орчны хүртээмж ба дэмжлэгийн арга хэмжээ40%Сүүлийн 1 жилд хэрэгжүүлсэн бодит төсөл, орчны тохируулга, сургалт, дотоод бодлого, бодит үр дүн
5Мэдээллийн ил тод байдал ба олон нийтэд нөлөө (нэмэлт санал болгож буй)10%Тайлангаа нийтэлсэн эсэх, дотоод сургалт, дотоод урамшууллын систем
Нийт100%
PPT загвар татах

Ажилтнуудын карьерын хөгжлийг дэмжих бодлого, хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлж, дотоод өсөлт, ур чадварын хөгжлийг урамшуулан дэмждэг шилдэг ажил олгогчийг тодруулахад оршино.

Үнэлгээний шалгуур


ШалгуурХувьТайлбар
1Дотоод карьерын хөдөлгөөн (дэвшил, шилжилтийн хувь)20%(Дотоод карьер өсөлт хийсэн ажилтан ÷ нийт ажилтан) × 100 — карьерийн хөдөлгөөн, өсөлтийг хамтад нь үнэлнэ
2IDP (Хувийн хөгжлийн төлөвлөгөөний ашиглалтын хувь)20%Хувийн хөгжлийн төлөвлөгөөтэй ажилтны тоо / нийт ажилтан × 100
3Карьер хөгжлийн бодлого, журам, шатлал тодорхой эсэх20%Карьерийн шатлал, үнэлгээний журам, дотоод бодлого бичгээр батлагдсан эсэх
4Карьер хөгжлийн хөтөлбөр, санаачлага хэрэгжүүлж буй эсэх20%Ажилтны өсөлт, менторшип, сургалт, ур чадвар хөгжлийн төсөл
5Бодит үр дүн, нотолгоо (1 жилийн хугацаанд)20%Хэрэгжилтийн тайлан, судалгаа, баримт, үр дүнгийн хэмжүүр
Нийт100%
PPT загвар татах

Энэхүү шагнал нь ажилтнуудын ажил–амьдралын тэнцвэрийг дэмжих бодлого, уян хатан ажлын нөхцөл, гэр бүлд чиглэсэн санаачилга, дэмжлэгийн тогтолцоогоороо манлайлагч байгууллагыг тодруулах зорилготой. Энэхүү үнэлгээ нь байгууллагын бодлогоос эхлээд бодит хэрэгжилт, ажилтнуудын сэтгэл ханамжийг хүртэл иж бүрнээр үнэлэх бөгөөд ажилтны сайн сайхныг эрхэмлэдэг, хүний төвтэй менежментийн соёлыг дэмжихэд чиглэнэ.

Үнэлгээний шалгуур


Үнэлгээний шалгуурХувьТодорхойлолт (Evaluation Definition)
1Ажил амьдралын тэнцвэрийг дэмжих бодлого, журам байгаа эсэх20%Байгууллагын дотоод дүрэм, бодлого, журамд гэр бүлд ээлтэй ажлын цаг, илүү цагийн зохицуулалт, алсын ажил, уян хатан ажлын горим зэргийг тодорхой тусгасан эсэхийг үнэлнэ. (Policy Level)
2Гэр бүлд ээлтэй ажлын зохицуулалтын бодит хэрэгжилт20%Уян хатан ажлын цаг, богиносгосон ажлын горим, алсын ажил, илүү цагийн зохицуулалт хэрхэн хэрэгжиж байгаа, ажилтнууд бодитоор ашиглаж буй хувь хэмжээг тооцно. (Practice Level)
3Гэр бүлийн дэмжлэгийн хөтөлбөр, үйлчилгээний бүтэц20%Эцэг эхийн чөлөө, хүүхдийн халамж, гэр бүлийн өдөр, хүүхдийн баярын арга хэмжээ, дэмжлэгийн урамшуулал зэрэг бодит хөтөлбөр, дотоод бүтэц байгаа эсэхийг үнэлнэ. (Program Level)
4Сүүлийн 1 жилд хэрэгжүүлсэн санаачилга ба үр дүн25%Сүүлийн жилд ажилтны гэр бүлийн сайн сайхныг дэмжсэн бодит төсөл, үйл ажиллагаа (сургалт, арга хэмжээ, бодлого шинэчлэлт) болон түүнд хамрагдсан ажилтнуудын хувийг үнэлнэ. (Impact Level)
5Ажилтнуудын сэтгэл ханамж ба perception (Work-Life Balance Satisfaction)15%Судалгааны дүнгээр ажилтнуудын “ажил–амьдралын тэнцвэр хангалттай” гэж үзэж буй хувь, сэтгэл ханамжийн оноо, ажилтнуудын санал, сэтгэгдлийн дүнг үнэлнэ. (Outcome Level)
Нийт100%
PPT загвар татах

Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний онцлог хэрэгцээ, мэргэшлийн өсөлт, уян хатан ажлын нөхцөлийг хангах бодлого, хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх замаар залуучуудад ээлтэй, ялгаварлан гадуурхалгүй ажлын орчныг бүрдүүлсэн шилдэг ажил олгогчийг тодруулах зорилготой.

Үнэлгээний шалгуур


ШалгуурХувьТайлбар/Тодорхойлолт
1Удирдлагын түвшин болон нийт ажилтны 30-аас доош насныхны оролцоо (%)15%Байгууллагын удирдлагын баг, хэлтсийн менежерүүд дотор 30-аас доош насны ажилтнуудын хувь, нийт ажилтны 30-аас доош насны ажилтнуудын хувь
2Залуучуудад чиглэсэн бодлого, хөтөлбөр, уян хатан нөхцөл25%Залуусын сургалт, хөгжлийн дэмжлэг, уян хатан ажлын цаг, карьерийн хөтөлбөр, internship-to-hire хөтөлбөрийн бодит хэрэгжилт.
3Залуучуудын оролцоо ба дотоод манлайллын боломж20%Залуусын санаачилгад оролцох, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэх боломж (жишээ: youth committee, idea challenge).
4Сүүлийн 1 жилд залуучуудын оролцоог дэмжсэн бодит санаачилга ба үр дүн25%Internship, Graduate program, Mentor хөтөлбөр зэрэг бодит төслүүд, хамрагдсан ажилтны хувь, амжилтын жишээг дурьдах.
5Ажилтнуудын perception: “манай байгууллага залуучуудыг дэмждэг” гэж үзэж буй хувь15%Дотоод судалгааны “Youth inclusion” асуулт, залуу ажилтнуудын сэтгэл ханамжийн оноо.
Нийт100%
PPT загвар татах

Энэхүү шагнал нь ажилтнуудын санаачлага, хамтын ажиллагаа, хүндлэл, итгэлцэл, сэтгэл ханамжийг дэмжсэн эерэг байгууллагын соёлыг төлөвшүүлж, ажилтанд ээлтэй, аюулгүй, дэмжлэгтэй орчныг бүрдүүлсэн шилдэг ажил олгогчийг тодруулахад оршино.

Үнэлгээний шалгуур


ШалгуурХувьТайлбар / тодорхойлолт
1Санаачилга, алдаанаас суралцах соёл20%Байгууллага ажилтнуудын шинэ санаа, бүтээлч оролдлогыг урамшуулдаг, алдааг хүлээн зөвшөөрч суралцах боломжийг дэмждэг гэж хариулсан ажилтны тоо, хувь
2Хамтын ажиллагаа ба харилцан дэмжлэгийн соёл20%Манай компанид ажилтнууд болон баг хооронд өрсөлдөөн, хагарал хуваагдлыг биш хамтын ажиллагаа, харилцан дэмжлэгийг чухалчилдаг гэдэг асуулгад санал нийлж байна гэж хариулсан ажилтны тоо, хувь
3Аюулгүй ба хүндэтгэлийн соёл (Respect & Safety)20%Ажлын байран дахь сэтгэлзүй, бие махбод, эдийн засгийн дарамт, хүчирхийллийг үл тэвчих бодлого хэрэгжиж, ажилтнууд өөрсдийгөө аюулгүй байгаа гэж хариулсан ажилтны тоо, хувь
4Ажилтны оролцоо ба үнэлэмж (Engagement & Belonging)20%“Миний санаа, хувь нэмрийг байгууллага үнэлдэг” гэж үзэж буй ажилтнуудын хувь; дотоод engagement survey-гийн дундаж оноо.
5Соёлын санаачилга ба бодит хэрэгжилтийн үр дүн (1 жил)20%Ажилтанд ээлтэй соёлыг бэхжүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн бодит арга хэмжээ, хамрагдсан ажилтнуудын хувь, баримт нотолгоо (зураг, бичлэг, тайлан).
Нийт100%
PPT загвар татах

Энэхүү шагнал нь ажилтнуудын хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай, үр дүнтэй сургалтыг тогтмол зохион байгуулж, сургалт, хөгжлийг дэмжих бодлого, хөтөлбөр, санаачлагыг хэрэгжүүлэн ажилтнуудын мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, байгууллагын тогтвортой хөгжлийг хангах шилдэг ажил олгогчийг тодруулахад чиглэсэн.

Үнэлгээний шалгуур


Үнэлгээний шалгуурХувьТайлбар / тодорхойлолт
1Сургалт, хөгжлийн бодлого, бүтэц, тогтолцоо байгаа эсэх20%Албан ёсны L&D бодлого, жил бүрийн сургалтын төлөвлөгөө, хэрэгжилтийн бүтэц (L&D, HR, гадаад сургалт, e-learning гэх мэт). Сургалтын төлөвлөгөө, журам, бүтэц, үүргийн тодорхойлолт гэх мэт
2Сургалтын хэрэгцээ тодорхойлох, үр дүнг хэмжих системтэй эсэх20%Сургалтын хэрэгцээг тодорхойлох аргачлал, сургалтын дараах үнэлгээний дүн, үр дүнгийн судалгаа.
3Нэг ажилтанд ногдох сургалтын цаг (цаг/жил)15%(Нийт сургалтын цаг ÷ нийт ажилтнууд) × 100 HR тайлан, сургалтын бүртгэл.
4Сургалт хөгжлийн хөрөнгө оруулалт (₮/ажилтан)15%(Сургалтын нийт зардал ÷ нийт ажилтан)
5Сүүлийн 1 жилд хэрэгжүүлсэн бодит санаачилга, хөтөлбөрийн үр дүн30%Ажилтнуудын оролцсон сургалт, менторшип, shadowing, e-learning хөтөлбөрийн үр дүн, оролцоо. Нотолгоо: Зураг, видео, судалгаа, хамрагдсан ажилтнуудын хувь, үр дүнгийн тайлан
Нийт100%
PPT загвар татах

Энэхүү шагнал нь байгууллагын удирдлагын түвшинд нээлттэй, оролцоонд суурилсан, технологийн болон хүний нөөцийн инновацийг үр дүнтэй хэрэгжүүлж, орчин үеийн менежментийн арга барил, шийдлээр ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, үр ашгийг дээшлүүлж буй байгууллагыг тодруулахад чиглэнэ.

Үнэлгээний шалгуур


Үнэлгээний шалгуурХувьТайлбар / тодорхойлолт
1Нээлттэй, оролцоонд суурилсан удирдлагын зарчим хэрэгжиж буй эсэх20%Байгууллага шийдвэр гаргах үйл явцдаа ажилтны оролцоог хангадаг, санал авах, хамтын шийдвэр гаргах тогтолцоотой эсэх. Оролцооны платформ, дотоод саналын систем, town hall уулзалт, судалгааны хариулт (“Би шийдвэр гаргахад дуу хоолой минь тусдаг гэж үздэг”).
2Менежментийн инновацийн бодлого ба тогтолцоо20%Байгууллага инновацийг дэмжих бүтэцтэй эсэх (Innovation committee, agile structure, design thinking workshop гэх мэт). Албан ёсны бодлого, арга зүй, “Innovation framework”, дотоод журмын хэсэг.
3Инновацийн санаачилга ба хэрэгжилтийн үр дүн (1 жил)30%Сүүлийн жилд нэвтрүүлсэн менежментийн шинэ санаачилга (жишээ: OKR систем, agile scrum, data-driven decision model, digital HR tool) болон түүний нөлөө. Тайлан, зураг, видео, хэмнэлт/үр ашиг, KPI сайжрал.
4Ажилтнуудын perception: “Манай байгууллага инновацийг дэмждэг” гэж үзэж буй хувь15%Судалгааны дүнгээр ажилтнууд инновацийг дэмждэг соёл, нээлттэй орчныг үнэлж буй хувь. Ажилтны сэтгэл ханамжийн судалгаа, eNPS дүн.
5Инновацийн үр ашиг ба байгууллагын нөлөө15%Хийсэн инноваци нь ажилтны бүтээмж, оролцоо, харилцаа, үйл явцын үр ашгийг дээшлүүлсэн бодит нотолгоо. KPI өөрчлөлт, productivity өсөлт, engagement score сайжрал, зардал бууралт.
Нийт100%
PPT загвар татах

Энэхүү шагнал нь байгууллагын хүний нөөцийн бодлого нь бизнесийн гүйцэтгэл, ажилтны сайн сайхан байдлыг тэнцвэртэйгээр дэмжиж, тогтвортой, шударга, үр дүнтэй хүний нөөцийн тогтолцоогоороо бусад байгууллагад үлгэр жишээ болж буй шилдэг ажил олгогчийг тодруулахад чиглэнэ.

Үнэлгээний шалгуур


Үнэлгээний шалгуурХувьТайлбар / тодорхойлолт
1Бодлого, стратегийн уялдаа (Policy–Business alignment)20%HR бодлого нь байгууллагын бизнесийн стратеги, зорилготой уялдсан, хэмжүүртэй, тогтвортой хэрэгжиж буй эсэх.HR стратеги, байгууллагын зорилго, KPI alignment matrix, бодлогын баримт бичиг.
2Talent lifecycle management (томилгоо, дэвшил, тогтвортой байдал)20%Зөв хүнийг зөв ажилд томилох, гүйцэтгэлд суурилсан дэвшил, дотоод шилжилт, retention-ийн бодлого, процесс бий эсэх. Recruitment–Performance–Promotion cycle, HR dashboard, internal mobility data.
3Хүнд төвт, шударга бодлого хэрэгжүүлэлт ба үр дүн25%Ажилтнууд бодлогын шударга байдалд итгэдэг, HR үйл явц ил тод, хэн ч ялгаварлалгүй оролцож буй эсэх.Судалгаа (“Би байгууллагын HR бодлого шударга гэж итгэдэг” асуулт), HR Ethics Policy, жалбаны шийдвэрлэлтийн дүн.
4HR бодлого, системийн инноваци ба хэрэгжилтийн үр дүн (1 жил)25%Сүүлийн жилд HR бодлогын шинэчлэл, автоматжуулалт, дата-д суурилсан шийдвэр нэвтрүүлсэн эсэх. Digital HR tool, HRIS dashboard, бодлогын шинэчлэл, AI ашиглалт.
5HR Leadership Impact (нөлөө ба үлгэр жишээ байдал)10%Байгууллагын HR бодлого бусад байгууллагад жишиг болж байгаа эсэх, хөндлөн байгууллагаар үнэлэгдсэн эсэх. Гадаад байгууллагын үнэлгээ, хэвлэлд дурдагдсан кейс, HR холбоо/шагналын оролцоо.
Нийт100%
PPT загвар татах

Энэхүү шагнал нь байгууллага өөрийн үнэт зүйл, соёл, ажилтны туршлагыг бодитой илэрхийлж, зорилтот ажиллах хүчний сегментэд итгэл, татах хүч бий болгосон, стратегийн түвшинд ажил олгогчийн брэндийг амжилттай төлөвшүүлж, хэрэгжүүлж буй байгууллагыг тодруулахад чиглэнэ

Үнэлгээний шалгуур


Үнэлгээний шалгуурХувьТайлбар / тодорхойлолт
1Брэндийн үнэт зүйл ба байгууллагын соёлын нийцэл20%Брэндийн уриа, мессеж, визуал, дотоод соёл, ажилтны туршлага хооронд нийцтэй байдал. EVP statement, үнэт зүйлийн баримт бичиг, ажилтны судалгаа.
2Employer Value Proposition (EVP)-ийн тодорхой байдал ба зорилтот сегментэд хүрэлт20%EVP нь тодорхой, ялгаралтай бөгөөд зорилтот ажиллах хүчний сегментэд чиглэсэн бодит маркетинг, контент хийгдсэн эсэх. EVP framework, persona segmentation, social media reach data.
3Сүүлийн 1 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн дотоод (Internal Branding) санаачилга, арга хэмжээ20%Ажилтнуудын дунд брэндийн үнэт зүйлийг түгээн дэлгэрүүлэх сургалт, эвент, соёлын аян зэрэг хэрэгжилт. Хэрэгжилтийн тайлан, фото/видео, хамрагдсан ажилтны хувь (%).
4Сүүлийн 1 жилийн хугацаанд хэрэгжүүлсэн гадаад (External Branding) санаачилга, кампанит ажил ба үр дүн30%Гадаад зах зээлд ажил олгогчийн нэр хүндийг өсгөсөн маркетинг, сурталчилгаа, олон нийтийн оролцоо, хэвлэл мэдээллийн нөлөө. Offer acceptance rate, Zangia/Нито үнэлгээ, LinkedIn reach, хэвлэлд гарсан мэдээлэл.
5Ажилтнуудын perception — “Манай байгууллагын брэндийн үнэт зүйл бодит ажиллах орчинд хэрэгждэг” гэж үзэж буй хувь10%Судалгааны дүнгээр ажилтнууд брэндийн амлалтад итгэдэг, EVP бодит туршлагатай нийцдэг гэж үзэж буй хувь. Employee survey, eNPS, focus group дүн.
Нийт100%
PPT загвар татах

Энэхүү шагнал нь хүний нөөцийн үйл ажиллагааг дижитал технологид суурилан автоматжуулж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг сайжруулж, ажилтны туршлагыг өргөжүүлсэн, сүүлийн 1 жилийн хугацаанд дижитал шилжилтийн бодит үр дүн үзүүлсэн шилдэг байгууллагыг тодруулахад чиглэнэ.

Үнэлгээний шалгуур


Үнэлгээний шалгуурХувьТайлбар / тодорхойлолт
1HR процессуудын дижиталчлалын түвшин (%)20%Хүний нөөцийн гол процессууд (recruitment, onboarding, attendance, payroll, performance, L&D, offboarding) дижитал хэлбэрт шилжсэн хувь.HR system screenshots, automation flow, process mapping.
2HRIS (Human Resource Information System) хэрэглээ ба нэгдсэн системийн түвшин20%HRIS болон бусад системийн уялдаа (ERP, payroll, performance system, e-learning). System integration map, хэрэглэгчийн тоо, ашиглалтын түвшин.
3Сүүлийн 1 жилийн хугацаанд нэвтрүүлсэн дижитал санаачилга ба инновацийн бодит хэрэгжилт20%Жишээ нь: AI recruitment, chatbot onboarding, e-feedback, KPI dashboard, automation tools, data-driven dashboards. Project тайлан, зураг, бичлэг, үр дүнгийн тоон үзүүлэлт.
4Дижитал систем нэвтрүүлснээс үүдэлтэй ажилтны туршлага, үр ашиг, сэтгэл ханамжийн өөрчлөлт25%Сургалт, мэдээлэл, холбоо харилцаа, productivity, satisfaction, engagement зэрэгт үзүүлсэн нөлөө.Employee survey (“Digital tools make my work easier” %), eNPS, productivity change.
5Дижитал шилжилтийн бодлого, төлөвлөгөө, стратегийн уялдаа ба тогтвортой хэрэгжилт15%Байгууллагын Digital HR Strategy, Governance structure, KPI monitoring систем.Strategy document, roadmap, monitoring report.
Нийт100%
PPT загвар татах

Энэхүү шагнал нь ирээдүйн ажиллах хүчний хөгжилд бодитоор хувь нэмэр оруулж, сүүлийн 1 жилийн хугацаанд оюутнуудад туршлага, ур чадвар, бодит ажиллах орчны мэдлэг олгох зорилготой, тогтолцоотой, чанартай дадлагын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн шилдэг ажил олгогчийг тодруулахад чиглэнэ.

Үнэлгээний шалгуур


Үнэлгээний шалгуурХувьТайлбар / тодорхойлолт
1Сүүлийн 1 жилийн хугацаанд дадлагажигчдын тоо, хувь20%Байгууллагын нийт ажилтанд эзлэх дадлагажигчдын хувь, оролцсон сургуулиудын тоо. Дадлагын бүртгэл, тайлан, HR мэдээлэл.
2Их, дээд сургуулиуд болон мэргэжлийн байгууллагуудтай байгуулсан хамтын ажиллагаа, гэрээний хүрээ15%Хамтын ажиллагааны гэрээний тоо, хамрах хүрээ, жил бүрийн хэрэгжилт. MoU, гэрээ, хамтын хөтөлбөрийн баримт.
3Дадлагын хөтөлбөрийн бүтэц, чанар, хяналт-шинжилгээ20%Сургалтын төлөвлөгөө, менторшип систем, үнэлгээний арга, хяналтын хуудас бий эсэх. Internship plan, training schedule, evaluation sheet.
4Сургалт, дадлагын үр дүн — ажилд орсон буюу ур чадвар дээшилсэн хувь25%Internship-to-hire conversion rate, career advancement data, ур чадварын үнэлгээ. HR hiring report, competency test, success stories.
5Дадлагажигчдын сэтгэл ханамж ба байгууллагын дэмжлэгийн орчин20%Судалгаагаар дадлагажигчид “сургалт үр дүнтэй, дэмжлэгтэй байсан” гэж үнэлсэн хувь.Internship survey, видео ярилцлага, сэтгэгдэл.
Нийт100%
PPT загвар татах

Энэхүү шагнал нь байгууллага сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой хөгжлийн зарчимд нийцсэн, эдийн засгийн үр өгөөжтэй, урт хугацаанд хадгалагдах, чанартай ажлын байр бий болгож хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн шилдэг ажил олгогчийг тодруулахад чиглэнэ.

Үнэлгээний шалгуур


Үнэлгээний шалгуурХувьТайлбар / тодорхойлолт
1Байнгын ажлын байрны эзлэх хувь (%)20%Нийт ажилтанд эзлэх байнгын ажилтнуудын хувь, гэрээт бус ажилчдын харьцаа. HR тайлан, бүртгэлийн мэдээлэл.
2Ажлын байр хадгалалтын хувь (Retention rate)20%(1 жилийн хугацаанд хадгалагдсан ажилтнууд ÷ нийт ажилтнууд) × 100 HR хөдөлгөөний тайлан, ажилтны бүртгэл.
3Ажилтны урсгал ба дундаж ажлын хугацаа (Tenure & Turnover)20%Дундаж ажилласан жил, 5+ жил ажилласан ажилтнуудын хувь, урсгалын түвшин (turnover rate). HR dashboard, хөдөлгөөний статистик.
4Сүүлийн 1 жилийн хугацаанд тогтвортой ажлын байр нэмэгдүүлсэн хувь (%)20%Нийт ажлын байрны өсөлт, орон нутгийн болон шинэ салбарын ажлын байр нэмэгдэл.Тайлан, судалгаа, бүртгэл, төсөл хэрэгжилт.
5Тогтвортой ажлын байрыг дэмжсэн бодит санаачилга, арга хэмжээ, бодлого, баримт20%Хөдөлмөр эрхлэлтийн хөтөлбөр, ур чадварын сургалт, орон нутгийн ажил эрхлэлтийг дэмжсэн санаачилга. Фото, видео, бодлогын баримт бичиг, судалгаа.
Нийт100%
PPT загвар татах

Энэхүү шагнал нь байгууллага байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ил тод засаглал бүхий тогтвортой хөгжлийн зарчмыг бизнесийн үйл ажиллагаандаа амжилттай нэвтрүүлж, ажилтнууд болон оролцогч талуудын өмнө хариуцлагатай байдлаар манлайлж буй шилдэг ажил олгогчийг тодруулахад чиглэнэ.

Үнэлгээний шалгуур


Үнэлгээний шалгуурХувьҮнэлгээний тодорхойлолт ба нотолгооны төрөл
1Environmental (Байгаль орчин): Нүүрстөрөгчийн ул мөр бууруулах, ногоон санаачилга хэрэгжүүлсэн эсэх25%Эрчим хүчний хэмнэлт, дахин боловсруулах хөтөлбөр, уур амьсгалын эрсдэлийн менежмент, ногоон ажил орчин. Тайлан, гэрэл зураг, sustainability report.
2Social (Нийгэм): Хүний нөөц, ажилтны сайн сайхан байдал, олон талт оролцоог дэмжсэн бодлого хэрэгжүүлсэн эсэх25%Хүйсийн тэнцвэр, хүртээмжтэй орчин, орон нутгийн ажил эрхлэлтийг дэмжсэн санаачилга. HR report, Diversity policy, сургалтын тайлан.
3Governance (Засаглал): Ил тод байдал, ёс зүй, хариуцлагатай удирдлагын бүтэцтэй эсэх25%Ethical code, хангамжийн ил тод бодлого, авлигын эсрэг дүрэм, тайлагналын тогтолцоо. Дотоод бодлого, тайлан, хуралдааны баримт.
4Сүүлийн 1 жилийн хугацаанд ESG хүрээнд хэрэгжүүлсэн бодит санаачилга, үр дүн, нөлөөлөл25%Нийгэм, байгаль, ажилтны сайн сайхан байдалд өгсөн бодит нөлөө, үр дүнгийн хэмжүүр. Sustainability report, media coverage, impact data.
Нийт100%
PPT загвар татах

Хүний нөөцийн мэргэжилтний төрөл ( HR AWARDS)

Энэхүү шагнал нь Хүний нөөцийн шинжлэх ухааны салбарт манлайлан, шинэлэг судалгаагаараа салбартаа бодит хувь нэмэр оруулсан хувь хүн болон байгууллагыг алдаршуулах зорилготой.

Үнэлгээний Шалгуур


ШалгуурХувьТайлбар / тодорхойлолт
1Мэргэжлийн, олон нийтийн шинжлэх ухааны судалгаа байх байх40%Судалгааны шинэлэг санаа, ач холбогдол болон салбарт үзүүлэх нөлөөллийг үнэлнэ.
2Дата анализын аргачлалаар боловсруулсан байх20%Судалгааны үр дүнгийн бодит байдал, баталгааг хангахын тулд орчин үеийн, шинжлэх ухаанд суурилсан арга зүйг хэрэглэсэн эсэхийг үнэлнэ.
3Практикт бодит хэрэгжилт болохуйц үндэслэлтэй байх20%Судалгааны үр дүнг практикт хэрхэн хэрэгжүүлж, бодит өөрчлөлт авчрах боломжтойг үнэлнэ.
4Ашгийн төлөө бус, нийтэд хүртээл болгосон байх20%Судалгааг олны хүртээл болгож, мэдлэг түгээх, салбарын хөгжилд хувь нэмэр оруулсан байдлыг үнэлнэ.
Нийт100%
PPT загвар татах

Энэхүү шагнал нь байгууллага болон салбарынхаа хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан, мэргэжлийн өндөр ур чадвартай Хүний нөөцийн менежерийг алдаршуулах зорилготой.

Үнэлгээний шалгуур


Үнэлгээний шалгуурХувьТайлбар / тодорхойлолт
1Мэргэжлийн туршлага10%Хүний нөөцийн менежментийн чиглэлээр сүүлийн 3 жилээс дээш хугацаанд тасралтгүй ажилласан байх
2Мэдлэг хуваалцах10%Өөрийн сурч мэдсэн, судалсан зүйлсээ бусадтай хуваалцдаг буюу нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх
3Хөгжил, инновацид оруулсан хувь нэмэр:30%Байгууллага болон салбарын хөгжилд түлхэц үзүүлэхүйц судалгаа, шинжилгээ болон менежментийн ажил, төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, ахиц, сайжруулалт үзүүлэн ажилласан туршлагатай байх
4Мэргэжлийн ёс зүй, нэр хүнд50%Мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээг сахидаг, хамт олны дунд нэр хүндтэй байх
Нийт100%
PPT загвар татах

Энэхүү шагнал нь байгууллага, салбартаа манлайлан, хүний нөөцийн менежментийн бодлого, хөгжилд шинэлэг өөрчлөлт авчирсан шилдэг удирдагчийг алдаршуулах зорилготой.

Үнэлгээний шалгуур


Үнэлгээний шалгуурХувьТайлбар / тодорхойлолт
1Мэргэжлийн туршлага10%Хүний нөөцийн менежментийн чиглэлээр сүүлийн 3 жилээс дээш хугацаанд тасралтгүй ажилласан байх
2Мэдлэгээ хуваалцах10%Өөрийн сурч мэдсэн, судалсан зүйлсээ бусадтай хуваалцдаг буюу нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх
3Хөгжил, инновацид оруулсан хувь нэмэр30%Байгууллага болон салбарын хөгжилд түлхэц үзүүлэхүйц судалгаа, шинжилгээ, менежментийн ажил, төсөл, хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, ахиц, сайжруулалт авчирсан туршлагатай байх
4Манлайлал50%Манлайллыг өөрийн үлгэр жишээгээр харуулж, бусдыг болон өөрчлөлтийг зөв удирдан чиглүүлэгч байх
Нийт100%
PPT загвар татах

Зорилго: Энэхүү номинаци нь байгууллагадаа төдийгүй салбартаа хүний нөөцийн менежентийн бодлого, үйл ажиллагаагаараа тэргүүлэн, багийн манлайллаараа өндөрт байгаа шилдэг багийг алдаршуулах зорилготой.

Үнэлгээний шалгуур


Үнэлгээний шалгуурХувьТайлбар / тодорхойлолт
1Багийн зохион байгуулалт20%Байгууллагын хүний нөөцийн үйл ажиллагааг удирдан явуулах зорилго бүхий багтай байх
2Байгууллагын нөлөө ба үр дүн30%Хүний нөөцийн бодлого, санаачилга нь байгууллагын гүйцэтгэлд бодит нөлөө үзүүлдэг байх.
3Хөгжил, инновацид оруулсан хувь нэмэр30%Байгууллага болон салбарын хөгжилд түлхэц үзүүлэхүйц судалгаа, шинжилгээ, менежментийн ажил, төсөл, хөтөлбөрүүдийг байгаараа санаачлан хэрэгжүүлж, ахиц, сайжруулалт авчирсан туршлагатай байх
4Ёс зүйтэй манлайлал10%Байгууллагадаа төдийгүй салбартаа ёс зүйтэйгээр манлайлдаг байх
5“PeopleForest – HRtree” хөдөлгөөнд нэгдсэн байх10%МХХКонсерциум болон Монголын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нарын хамтарсан HR төгөлд мод тарьж нэгдэнэ гэсэн санаачлагаа дараах холбоосоор https://forms.gle/wdNbWxLkCZoTmx9B6 орж бүртгүүлж илэрхийлсэн байх
Нийт100%
PPT загвар татах

Зорилго: Энэхүү номинаци нь байгууллагынхаа хүний нөөцийн функцүүдийг мэргэжлийн түвшинд амжилттай удирдан хэрэгжүүлж байгаа шилдэг ажилтанг алдаршуулах зорилготой.

Үнэлгээний шалгуур


Үнэлгээний шалгуурХувьТайлбар / тодорхойлолт
1Мэргэжлийн ур чадвар40%Хүний нөөцийн бүх функц дээр бие даан ажилладаг байх
2Мэргэжлийн туршлага20%Хүний нөөцийн менежментийн чиглэлээр 2-оос дээш жил ажилласан байх
3Мэдлэг хуваалцах, тасралтгүй хөгжих20%Өөрийгөө тасралтгүй хөгжүүлдэг, сурч мэдсэн, судалсан зүйлсээ бусадтай хуваалцдаг буюу нийгмийн үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог байх
4Мэргэжлийн ёс зүй, нэр хүнд10%Мэргэжлийн ёс зүй, хэм хэмжээг сахин ажилладаг байх
5“PeopleForest – HRtree” хөдөлгөөнд нэгдсэн байх10%МХХКонсерциум болон Монголын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нарын хамтарсан HR төгөлд мод тарьж нэгдэнэ гэсэн санаачлагаа дараах холбоосоор https://forms.gle/wdNbWxLkCZoTmx9B6 орж бүртгүүлж илэрхийлсэн байх
Нийт100%
PPT загвар татах

Зорилго: Энэхүү номинаци нь байгууллагынхаа ашиг орлого, нэр хүндийг өсгөхөөс гадна, ажилтнуудын сайн сайхан байдал, хөгжил дэвшилд онцгой анхаарч, манлайлсан Гүйцэтгэх захирлыг алдаршуулах зорилготой.

Үнэлгээний шалгуур


ШалгуурХувьТайлбар / тодорхойлолт
1Удирдлагын туршлага10%Гүйцэтгэх удирдлагаар сүүлийн 3 жилээс дээш хугацаанд тасралтгүй ажилласан байх
2Бизнесийн амжилт20%Компанийн ашигт ажиллагааг тодорхой хувиар нэмэгдүүлсэн байх
3Нийгмийн хариуцлага ба нэр хүнд20%Компанийн нэр хүндийг өсгөж, нийгмийн хариуцлагын хүрээнд хийгдсэн ажлуудад дэмжлэг үзүүлж, манлайлсан байх
4Хүний нөөцийн бодлого40%Энэхүү бодлого нь байгууллагын хамгийн үнэтэй хөрөнгө болох ажилтнууддаа анхаарал тавьж, тэднийг дэмжин, хөгжүүлэхэд чиглэсэн цогц арга хэмжээ юм. Үүнийг "C.S.D" буюу "Care, Share, Develop" зарчмаар үнэлнэ.
  • Care (Анхаарал тавих): Ажлын таатай орчин, эерэг соёлыг бүрдүүлэх нь ажилтнуудын сэтгэл ханамж, сэтгэл зүйн эрүүл мэндэд чухал нөлөөтэй.
  • Share (Хуваалцах): Ажилтнуудын хичээл зүтгэлийг үнэлж, шударга цалин, урамшуулал олгох нь тэднийг урамшуулж, бүтээмжийг нэмэгдүүлдэг.
  • Develop (Хөгжүүлэх): Ажилтнуудад сургалт, хөгжлийн боломж олгох нь зөвхөн тэднийг хөгжүүлэхээс гадна компанийн ирээдүйн өсөлтөд хөрөнгө оруулалт хийж буй хэрэг юм.
5“PeopleForest – HRtree” хөдөлгөөнд нэгдсэн байх10%МХХКонсерциум болон Монголын Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нарын хамтарсан HR төгөлд мод тарьж нэгдэнэ гэсэн санаачлагаа дараах холбоосоор https://forms.gle/wdNbWxLkCZoTmx9B6 орж бүртгүүлж илэрхийлсэн байх
Нийт100%
PPT загвар татах

2025 Panel of Judges

Тасалбар авах